Sunday, January 28, 2007

Миний бичиг үсгийн соёл

Олон хүн блогтоо ингэж бичсэн байхыг үзлээ. Таньдаг, таньдаггүй.

Энэ тухай бас бичих болсон шалтгаан байна аа. Учир нь блогтоо нэг найзыгаа гуйн байж анх удаа санал (comment) бич
үүллээ. Найз маань үнэн үгтэй шударга залуу тул миний захианы сайхныг нь магтаад, алдаа оноотойг нь шүүмжилсэн байв. Мэдээж тэр шүүмжийн шалтгаан нь миний бичиг үсгийн соёл дутмаг байдал, алдаатай бичих байлаа.
Би анхны саналаа авсандаа баяртай байх нь гарцааг
үй. Миний дутагдалтай талыг шүүмжилсэн болохоор бас ч давгүй, бодууштайд тусч байлаа.


Анхлан нэгдүгээр ангид орсон цагаас эхлэн тэр үеийн сургалтын системийн баримтлалаар монгол бичигийг үзэж гарав. Дүрэвдүгээр ангийг дуусан дуустал нүдүүлж, нүдүүлж байж тавдугаар ангидтай золголоо. Эндээс эхэлж крилл үсэгтэйгээ золгов оо. Тэр нь бараг шинээр бичиг үзэж байгаа мэт санагдаж байсан. Сургуульд орохдоо крилл үсгээр уншдаг орсон (бахархах зүйл биш л дээ, хүүхэд бүр л уншдаг ордог) минь ч бүр бараагүй болсон байв.

Миний энэ явцг
үй байдлыг ээж мэдэж, надад багшилж гарав. Ээж маань бага ангийн багшийн мэргэжилтэй тул (тухайн үед өөр ажил хийдэг байлаа) намайгаа ч нэг гэгээрүүлчихтэйгээ байх нь мэдээжийн хэрэг. Бүтэн хоёр сар ноцолдож, гурван дансны дэвтэр (тухайн үед дэвтэр ховор ч юм уу эсвэл үнэтэй байсан байх) дуусгаж байж, би гэдэг хүн хэдэн үг холбоод биччихтэйгээ боллоо. Ингээд нэлээн хугацаанд сэтгэл амар давхих нь тэр.

Тэгээд бас манай ангийг багш монгол хэл, уран зохиолын багш, дээр нь эрэгтэй х
үн байсан болохоор хичээлийн цагаар ангийн ажил энэ гээд олигтой ордоггүй, заасан үед нь бид нэг их анхаардаггүй байж дээ. Хичээл заадаггүй гэж ангийн багшаа муулдаг би алдас болох вий дээ, бидний л төлөө санаа нь зовдог байсны дээр, мэдээж програмынхаа хичээлийг заасан л байгаа.

Ингээд миний бичиг
үсэтгэй болсон түүх өндөрлөв өө. Надад бичиг үсэг заасан тэр бүх хүмүүст талархая.

Өөрийгөө өмгөөлөх аястай юм бичсэн шиг санагдчихлаа. Хүнээс заасан, хэлсэнийг нь бүрэн сурч чадаагүй миний л муугийнх шүү дээ.
Ер нь би гадаад хэл, хэл бичигтээ муу гэдгээ хэлчихье. Энэ талаар одоо юу бодож байгаагаа бодож байгаад дараа дорвитой бичье.

Friday, January 26, 2007

43. Хайртай гэж хэлэх ЯАГААД хэцүү байдаг юм бол оо?

Энэ үг яагаад амнаас гарахдаа нэг зүйлээр таглуулаад, бөглөрөөд байдаг юм бол оо гэж нэлээд бодож үзлээ.
Учир нь с
үүлийн 4 сарын хугацаанд миний ээж ажлын болон хувийн шугамаар хотод нэлээн хэд ирээд амжив. Ингэж ирэх бүрийд би ээжийгээ саначихсан, тэгээд бас ээждээ эрхэлмээр, зүгээр л яриаг нь сонсхоор сайхан сэтгэлд нэг л дулаахан байхыг нь мэдэрдэг байлаа. Энэ боломжийг ашиглан ЭЭЖЭЭ БИ ТАНЬДАА ХАЙРТАЙ ШҮҮ гэж хэлмээр байсан ч нэг л болж өгдөггүй, хэлж чаддаггүй байлаа.

Саяхан нэг ангийнхаа охинтой ярилцаж байгаад энэ сэдвээр яриа
өрнүүлсэнд тэр ч бас өөрт нь ийм зүйл тохиолддог байсан тухайгаа яриад эхэндээ хэлэхэд хэцүү байсан, одоо үргэлж ээждээ инэж хэлдэг болсон. Тэгэхэд нь би надад энэ үгийг хэлсний дараа ээж маань бүр яваад өгчих гэж байгаа юм шиг хэцүү, нэг муу юмыг зөгнөөд байгаа юм шиг санагдаад байдаг юм гэвэл үгүй дээ огт тийм биш энэ үгийг байнга хэлж байх хэрэгтэй сайхан үг, хүмүүс хайраар дутаж амьдараг болохоор бие биенээсээ үргэлж хайрыг хүсч байдаг юм гэж хэллээ. Тэгэхэд энэ зүйл ганцхан надад тохиолддог байсан биш болохыг ойлголоо.

Ер нь би хамгийн анх энэ зун
өөрийн төрсөн өдрөөрөө утсаар хүчлэн байж тэр үгийг хэллээ. Хүчлэн байж хэлсэн болохоор амжилтанд хүрсэнгүй. Яриан дунд хавчигдаад бараг анзаарагдалгүй өнгөрсөн бололтой. Харин энэ бүтэн сайнд мөн утсаар ЭЭЖЭЭ ХҮҮ НЬ ТАНЬДАА ХАЙРТАЙ ШҮҮ гэж хэлээ. Сэтгэл гаргаж хэлсэн болохоор ээжид хүрсэн бололтой. Түүний дараа дотроос нэг юм гараад явах шиг л сайхан, амгалан, сэтгэл дүүрэн болж байлаа. Намайг төрүүлж өсгөсөн эхийнхээ багахан ч гэсэн ачийг хариулж байгаа юм шиг бахархалтай.
Энэ ХАЙРТАЙ гэдэг
үг миний дотороос ундран гарч байдаг, уулзах болгондоо хэлдэг, унтах болгондоо санадаг үг байх ёстойг ухаарлаа.

Та ээждээ хайртай гэж хэлж байсан уу? хайртай гэж хэлдэг
үү?
Би Таныг ч гэсэн оройтсон хойно нь б
үү харамсаасай гэж би хүсч байна.

Х
үүгээ гэсэн сэтгэлээр ээж минь
Алсын нутагтаа суугаад
Санчигныхаа
үсийг бууралттал
Саравчлан харуулдаж байгаа даа

Thursday, January 25, 2007

4. Арчаагүй сул дорой БИ

Өнгөрсөн зун юм байна, би нэг хичээл дээр нэлээн оройтож ороод хойдхон талын ширээнд чимээгүйхэн суув. Дэвтэр балаа гарган багшийн заах хичээлд анхаарлаа төвлөрүүлэх чимээгүй харж суулаа. Гэнэт миний урд ширээнд жинхэнэ миний мөрөөдлийн охин сууж байхыг анзаарлаа. Ягаан ээмэгтэй, ягаан цамцтай, ягаан сандальтай тэр охин үнэхээр л үзэсгэлэнтэй. Хацар даган унжуулсан урт хар үсийг нь ширтэж байна гэдгийг мэдсэн юм шиг байн байн надруу эргэж харахад нь харц тулгарахаас айсан би нүүрээ буруулаад л би гэж.

Бодвол би таалагдаж байгаа бололтой. Тэгээгүй бол яалаа гэж байн байн эргэж харах билээ гэж бодон өөрийгөө хөөргөнө. Юу ч болоогүй байхад миний зүрх түг, түг цохилоод хачин сүртэй байлаа. Тэгээд би хичээлийн дараа энэ охинтой танилцъяа гэж бодоод хичээлдээ анхаарах нь бүү хэл түүнтэй ярилцаж байгаагаа төсөөлж эхэллээ. Түүний хэн болох, хаана сурдаг, юунд дуртай гээд бүгдийг нь асууж байна гэж.


Намайг мөрөөдөлдөө автаж байх хооронд 2 цагийн хичээл дороо дуусчихсан завсарлаж байлаа. Нөгөө охин босч өнгөрөөд явахад би дуудааж танилцах шалтаг хэлж чадалгүй явуулчихлаа. Ай яа хайран боломжоо үгүй хийлээ гэж гутарсан би тайвшрах санаатай хажуугийн ханан дээрх саяхан үзэж байсан "Да Винчийн Код" кинон дээр гарч байсан "Бурхадын зоог" гэдэг байхаа тэр зургийг ажин зогслоо.


Тэгсэн нэг мэдсэн миний хажууд нөгөө охин ирчихээд нөгөө зургийг тайлбарлаж өгч байна. Би бүр пал хийгээд юу яриж байгааг нь сайн ойлгоогүй тэнэг юм шиг балмагадан зогсож байсан гээч. Өө тийм үү гэх маягийн хариулт хэлээд яриа өдөхийн сүйхээ байхгүй хоёр дахь боломж алга болголоо. Сүүлд мэдэхнээ тэр охин СУИС-ийн уран зургийн ангид сурдаг гэнэ.


Надад хэдэн боломж хэрэгтэй юм болоо гэж болож эхэллээ.


Tuesday, January 23, 2007

Хуучин бичлэгээсээ

Хуучин блогоо устгахдаа бичлэгүүдээ авч үлдсэн юм. Хуучин юм ул болж, шинэ зүйл зул болох ёстой ч би хуучин зүйлстээ хайртай юм шиг байна.

Би энэ блог хаягийг 2006/07/16 өдөр нээсэн юм байна. Нээснээс хойш нэлээн удаан сөхөж харалгүй явсан байна.
Уг нь би анх нээгээд нэлээн сэтгэд хөдөлсөн, олон зүйлийн тухай бичиж байя гээд бичих сэдвүүдээ бөөгнүүлж байсан юм. Харин долоо хоногийн өмнө захирал Японоос ирээд блог хөтлөх тухай дахин сануулахад би бас л нөгөө блогоо нээж байсан үе шигээ догдлон нөгөө дээр үед хөтлөж байсан бичих сэдвүүдээ төлөвлөсөн файлаа хайж оллоо. Тэнд юу бичсэн байхыг харвал

1. Монгол орны хөгжлийн гарц хаана байна

2. Хорвоо хоёрхон өнгөтэй ажээ

3. Хүн 5-хан мэдрэхүйтэй.

4. Арчаагүй сул дорой БИ

5. Амьдралын зорилго, миний амьдралын үнэ цэнэтэй зүйлс

6. Улс төр, тэнд байгаа хүмүүс, бидний нийгэм

7. Чингис хаанаасаа суралцаж амьдарцгаая!

8. Залхуурал хүн төрөлхтөнийг аварч байна

9. Бид эргэж ирэх үү? Сансар огторгуй, хүрээлэн байгаа орчин

10. 800-н жилийн шоу, Жаргалсайханыг өмөөрөхүй.

11. Хогийн савны үйлдвэр би барина даа

12. Бид давхар баян (эрднэс, дээр нь хог, тэгээд бид), хогтой хот

13. Иргэний хөдөлгөөний итгэл зориг

14. Мөнгөнд дургүй хэн байхав (манай сургуулийн охин, 100 төг)

15. Манайхан уух дуртай. 25 Алтай ...

16. Өөрийгөө танихуй. Магисрт сурах эгчийн зөвлөгөө

17. Шилдэг зөвлөгөөг сонслоо, мэдлээ, тэгээд яаж амьдралдаа хэрэгжүүлэх вэ?

18. Амьдрал юун дээр тогтдог юм бэ?

19. Хүсэл тачаал, секс, ..., eagleTV, гэрэлд орсон гөрөөс нүд нь гялбаад юу ч хардаггүй тэгээд үхдэг

20. Та өртэй юу? Өөртөө эхлээд төлөх

21. Надад зориг алгаа ... (Сонины булан хөтлөх тухай)

22. Монголчууд ууртай, уурлахад бэлэн явдаг, уурлах зан чанартай, ...

23. Өнгөрснөө мартаж ирээдүйдээ сэтгэл дүүрэн алхах

24. Миний бичгийн соёл, алдаатай бичих байдал

25. Та яаж анх тамхинд орсон бэ? 40 өдөр хийх сайн зүйл, сайн зуршил, сайн хэвшил, аз жаргал, сайхан амьдрал, ...

26. Баячууд яагаад баян байдаг юм бэ?

27. Та өөрийгөө худалдаж чадна

28. Хэнд ч мөнгө бүү зээлдүүл, ...

29. Би хэнд итгэх вэ? Kim Woo-Choong авилгал авсан юм уу? Гүндалай номынхоо санг дуусгаж байсан гэсэн

30. Хэрэв надад чи хэлбэл би мартана, үзүүлбэл би санана, хийлгэвэл би сурна ...

31. Эх хээр алаг бол хүү нь шийр алаг гэж үү?

32. Миний эхнэр цэцэрлэгт байгаа. Та эхнэрээ хаанаас хайж байна баарнаас уу, сонирхдог бүжгийнхээ клубээс үү?

33. Шинжлэх ухааны хөгжил ба нийгмийн ганцаардал

34. Таны зорилго юу вэ? Танд ер нь зорилго байна уу?

35. Аяганы дээрээс амьдралаа харах, доороос харах. Хөлгүй хүнийг харах хүртлээ би гуталгүйдээ гутарч явлаа.

36. Сурсан бүхэн эрдэм сураагүй бүхэн балай

37. Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ, өнөөдөр өглөөнөөс эхэлнэ

38. Бүрээг удаан дугаргах хүсэл минь

39. Сайн ажилчин байх уу, ...

40. Итгэл, үнэн, ирээдүйдээ итгэх итгэл

41. Бодол хүсэл, биеийн хүсэл хоёр байнга зөрчилдөж байх юм даа

42. Би цөс ихтэй монгол хүн ажээ

43. Хайртай гэж хэлэх ЯАГААД хэцүү байдаг юм бол оо?

гэсэн олон янзын сэдвүүдийг хамарсан байх юм.
Энэ бүгдийг бүр дээр бичихээр төлөвлөж байсан болохоор одоо зарим нэгийг нь санадаггүй ээ. Жишээ нь "42. Би цөс ихтэй монгол хүн ажээ" гэсэн гарчгийн доор юу бичих гэж байсан юм бол доо.

Хэдий их төлөвлөж байсан ч ажил амьдралаа цохицуулж чадахгүй явсаар өдий хүрсэн байна. Намайг хөдөллөхгүй байрандаа байгааг мэдсэн юм шиг захирал дотроос хатгах шиг л үнэн үг хэлж байсан болохоор бушуухан блогоо үргэлжлүүлэн хөтлөхөөр шийдлээ.


За юутай ч би та бүхэнтэйгээ энэ болон түүнээс цааших олон зүйлийн талаар өөрийн саналаа хуваалцмаар байна.

Wednesday, January 10, 2007

Дахин блог нээсэн минь

Дээрээс хойш би блог сайтдаа RSS feed хийх тохиргоог нь тааруулах гээд чадахгүй бүр уур хүрч байлаа. Сэтгэл дундуур байсан болохоор бичлэг нэмэхгүй хаячихсан юм. Тэр чигээр нь хаячихаад шинэ блог нээе гэхээр нэрэнд нь болоод жаахан харамсаад ...
Тэгтэл
өнөөдөр гэнэт DELETE THIS BLOG гэдэг бичиг сонголт байдгийг саналаа. За шинээр нээгээд үзье, асуудлаа шийдвэрлэсэн байх гэж найдаж байна.