Wednesday, February 14, 2007

Сар шинийн бэлтгэл

Би бүр залхаад, цагаан сараар бууз хийхийн лайг ээ гэж үглээд, нэг шинэ хоолны жор ч юм уу гаргая гэсэн чинь эгч харин юун тийм юм байдаг юм. Цагаан сар гэдэг чинь золгож, зочлохын хажуугаар идээ ундаагаараа дайлах давхар бууз гэсэн нэгээхэн салшгүй хэсэгтэй байдаг байхгүй юу гэж хэлэхээр нь жаахан бодлоо. Нээрээ ч буузгүй цагаан сар сонин санагдаж байна гээч.

Өчигдөр бараг 11 гээд ажил дээрээсээ гарлаа. Ер нь ингэж оройтох алба байхгүй л дээ. Гэхдээ ажилтай байвал ажлаа, ажилгүй байвал хувийн зүйлээ хийсээр байгаад унаа зогсохоос өмнө л харих болдог доо.

Буудал хүртэл 15-р хорооллын таван давхруудын хажуугаар явах хэрэг гарна аа. Урьдын заншлаар түүгээрээ алхаж байлаа.
Харанхуй шөнө нэг нөхөр байрны хажуугийн зүлэгний хашаан дотор, хананд нэлээн ойрхон, даарсан бололтой бөөвийтөл зогсож байна (Ер нь хүмүүс тэгж зогсдоггүй л дээ). Согтуу юм болов уу. Тэр хүний талаар огтхон ч бодол болсонгүй өнгөрч явсан л даа. Цааш хоёр алхаад байтал бас хайсан дотор (би хажуугаар явган хүний замаар явж байгаа шүү) нэг дөрвөлжин дэлгэц дээр нь нэлээд их жагссан жижигхэн зүйл байх нь зэрвэс харагдав. Ахиад хэд алхангаа би гэнэт инээлээ. Учир нь нөгөө зогсож байсан ах харин цагаан сарынхаа буузыг хөлдөөж зогсоо нь тэр байхыг мэдсэнийх юм байж.
Манаачийн үүргээ сайн гүйцэтгэж байгаа ахыг өрөвдөх ч биш, дооглох ч биш, мэдэхгүй ээ зүгээр л инээд хүрээд, яваан дундаа жаал инээж авлаа.

Ганц үндэсний баяр болохоор хөгшин залуугүй л сайтар бэлтгэж, өнгөтэй өөдтэй, идээ ундаа элбэг хангалуун шинэлэхийг хичээх нь аргагүй.


Буузгүй цагаан сар гэсэн нэг л сониоооон.

3 comments:

Khosoo said...

ХЭ, ХЭ
САЙХАН БИЧЛЭГҮҮД ГАРГАЖЭЭ.
ТААЛАГДЛАА.

uniSen said...

How about Valentine's day? 14,it is 14, February

abcd said...

yun huurhun bichdin,hehe :D