Блогчид маань том баяраараа нүд чих тавин байж, тэндээс харсан зүйлээсээ нэлээд юм бичих санаа авсан бололтой. Хэний ч блогруу орсон энэ тухай аанай л нэг байж байх юм. Гэхдээ ихэнх нь л манайхан ганц баяр гээд хэтэрхий их үрэлгэн зан гаргаж байна гээд л халаглаад байна. Харин зарим учир мэдэхгүй нь энэ баярын мөн чанрыг мэдэхгүй нэлээн гайхаж, тээр шааж байгаа бололтой.
Энэ хөл хөөр болж тэмдэглээд байгаа үндэсний баяр маань олон янзын давуу болоод, сайн сайхныг билэгдсэн билэгдлийн утга агуулгатай байдаг юм билээ шүү. Үүнээс өөрийн үгээр хүргэх гээд үзвье.
- Эртнээс, бүр Чингисээс ч өмнө тэмдэглэж ирсэн төрт ёсны баяр болохыг "Мөнх Тэнгэрийн Хүчин Дор" киноноос үзэж мэдсэн билээ би. (мэдээж Нууц Товчоо эд нараас харж байгаад, баримт сэлтэнд тулгуурлаж л энэ киног хийсэн байлгүй. Яах аргагүй монгол үндэстний баяр)
- Хамаг тоос шороогоо гөвж цэвэр цэмцгэр болох (Хуучим юм ул болж, шинэ юм зул болно гэсэн үг. Өнгөрсөн жилийн алдаа оноогоо бүр мөсөн өнгөрсөн ондоо үлдээж, шинэ сэтгэлээр, шинэ эрчээр шинэ ондоо орохыг билэгдэнэ)
- Хавар цаг айлчлан ирж, мал аж ахуйн хувьд шинэ жил эхэлж, таван хошуу мал төллөж эхэлж байгааг угтан баярлах, үүгээр зогсохгүй бүх хүн нэг нас нэмсний баяр (мэдээж монгол орон эртнээс нүүдлийн мал аж ахуйт орон учир нэлээд нөлөөтэй, нэршил нь энэ хэсэгээс үлэмж харааралтай байх гэж бодож байгаа)
- Хотол олноороо ахмад буурлууддаа зочлон, амар мэндийг нь эрэн золгох (Өтгөс буурлуудынхаа ачийг санаж хүндэтгэж байгаа, тэднээс ухаант үгсийг сонсож, захиас сургааль авах ...)
- Төрөл саднаараа айлчлан золгох (Энд хүүхэд багачуудаа дагуулан байж, төвөг тээр болж байгааг ч үл анзааран золголт хийж байдгийн учир байгаа юм. Учир юу гэвэл том бага гэлтгүй хүмүүс өөрсдийн төрөл саднаа мэдэлцэж танилцана гэсэн үг. Энэ нь, энэ бол манай удмын хүн, та хоёр гэрлэж болохгүй гэсэн ургийн цусны бүтцийг хамгаалах санааг агуулж цус ойртох, бас бус зүйлийг сэргийлж байгаа байх л даа. Дээхэн үед шинийн хоёронд төрлүүдээрээ тойрч сууж байгаад ургийн бичгээ үргэжлүүлэн хөтөлдөг байсан гэнэ билээ)
- Өөрт байгаа идээ ундаагаараа ирсэн зочид гийчдийг дайлж, элбэг хангалуунаар зочлох
- Хүн бүрийн гарыг цайлгах (өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэж мэддэг болохоор тэр)
Бас төгсгөлд нь, бид энэ баяраараа учиргүй тансаглаад байгаа мэт харагдах нь ч аргагүй байх л даа. Миний бодлоор Цагаан сарын өнгөөр тухайн айлын тэр жилийн өнгө тодорхойлогдоно гэсэн бэлэгдэл байдаг болохоор тэр жилийнхээ өнгийг сайн сайхан байгаасай л гэж ингэж байна аа гэж.