Thursday, January 25, 2007

4. Арчаагүй сул дорой БИ

Өнгөрсөн зун юм байна, би нэг хичээл дээр нэлээн оройтож ороод хойдхон талын ширээнд чимээгүйхэн суув. Дэвтэр балаа гарган багшийн заах хичээлд анхаарлаа төвлөрүүлэх чимээгүй харж суулаа. Гэнэт миний урд ширээнд жинхэнэ миний мөрөөдлийн охин сууж байхыг анзаарлаа. Ягаан ээмэгтэй, ягаан цамцтай, ягаан сандальтай тэр охин үнэхээр л үзэсгэлэнтэй. Хацар даган унжуулсан урт хар үсийг нь ширтэж байна гэдгийг мэдсэн юм шиг байн байн надруу эргэж харахад нь харц тулгарахаас айсан би нүүрээ буруулаад л би гэж.

Бодвол би таалагдаж байгаа бололтой. Тэгээгүй бол яалаа гэж байн байн эргэж харах билээ гэж бодон өөрийгөө хөөргөнө. Юу ч болоогүй байхад миний зүрх түг, түг цохилоод хачин сүртэй байлаа. Тэгээд би хичээлийн дараа энэ охинтой танилцъяа гэж бодоод хичээлдээ анхаарах нь бүү хэл түүнтэй ярилцаж байгаагаа төсөөлж эхэллээ. Түүний хэн болох, хаана сурдаг, юунд дуртай гээд бүгдийг нь асууж байна гэж.


Намайг мөрөөдөлдөө автаж байх хооронд 2 цагийн хичээл дороо дуусчихсан завсарлаж байлаа. Нөгөө охин босч өнгөрөөд явахад би дуудааж танилцах шалтаг хэлж чадалгүй явуулчихлаа. Ай яа хайран боломжоо үгүй хийлээ гэж гутарсан би тайвшрах санаатай хажуугийн ханан дээрх саяхан үзэж байсан "Да Винчийн Код" кинон дээр гарч байсан "Бурхадын зоог" гэдэг байхаа тэр зургийг ажин зогслоо.


Тэгсэн нэг мэдсэн миний хажууд нөгөө охин ирчихээд нөгөө зургийг тайлбарлаж өгч байна. Би бүр пал хийгээд юу яриж байгааг нь сайн ойлгоогүй тэнэг юм шиг балмагадан зогсож байсан гээч. Өө тийм үү гэх маягийн хариулт хэлээд яриа өдөхийн сүйхээ байхгүй хоёр дахь боломж алга болголоо. Сүүлд мэдэхнээ тэр охин СУИС-ийн уран зургийн ангид сурдаг гэнэ.


Надад хэдэн боломж хэрэгтэй юм болоо гэж болож эхэллээ.


8 comments:

Намбарын Энхбаяр said...

Ер нь тиймэрхүү юм амьдрал дээр өчнөөн дохиолддог, тэгээд бид дараа н ь харамсах ч юм уу амаа баридаг, тэгээд бид боддог тахиж ингэж алдаа гаргахгүй гэж, дараа бид тахиж ингэж алдаа тун бага гаргадаг яахав дэ алдаснаасаа суралцах гэж, гэхдээ заавал алдаа гаргаж байж алдаанаасаа суралцана гэж юу байхав дэ болж өгвөл алдаа гаргалгүй тиймэрхүү гэнэтийн тохиолдолд бэлтгэлтэй байх хэрэгтэй ...

Балжинням said...

Бэлтгэлтэй байх гэдэг чинь үнэн хэрэг шүү.
Үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа.

Anonymous said...

he he. Bi neeree bas cham shig baisan baih aa. Er ni beltgeltei baina gedeg ch yu l bol... Genet l pal hiigeed yavchihdag biz dee he he ....

OLZIINAA said...

sourse code ch dajgui ohin shuu. Балжкаа чамд одоо ч гэсэн боломж байгаа шүү дээ

o said...

yamar gaj zuil bish! henees n ichdeg um.. shuud ochihgui u! haa saigui l iim zuil bgaa shuu dee!

Eenee said...

hehehe yasan hugjiltei yum be.Gehde ter ohin uuruusuu shalgaalah buh yumaa hiijee chi l jaahan ovsgoitoi bhgui dee.Gehdee mongoliin saihan ohid zunduu bgaa nud zun sovingooroo hairaa chi oloh bhaa

abcd said...

иймхэн юмны төлөө өөрийгөө арчаагүй,бас сул дорой гэж хэлэх ч арай л дэнднээ,хэхэ.

гэхдээ л чи сайхан боломж алдсан байна даа хүүхдээ :)

Anonymous said...

[url=http://www.picknewera.com/]new era hats[/url]
Naturligtvis spotlights kan installeras var p氓 v盲gg eller tak, men det 盲r mer f枚rdelaktig om ett antal lampor 盲r centralt bel盲get p氓 en j盲rnv盲g eller sp氓r, som skruvas till taket. Anledningen 盲r enkel, dessa ljus ser inte v盲l spridda och det 盲r l盲ttare att hantera ljus om de 盲r tillsammans. Str氓lkastare kan justeras s氓 att den pekar direkt p氓 ett omr氓de, och d盲rmed mekaniska ljus mer effektivt..
a new form of this storied brand could get more attention for another thing
Since its discovery, I've found myself quite attracted to watch and protect the bird. Mom bird rarely leaves the nest. It can sit for almost twenty-four hours without moving.


[url=http://pinterest.com/tidehats/]snapback hats[/url]
At this point, skimping on food, utilities, gas, and so on is essential. Simultaneously, cutting out the non-necessities is the practical way to live at this time. While all of this cost-cutting and belt-tightening measures are now being implemented in your life, will you allow it to modify the way you appear? Hell no.
as well as that awful dress
Overall the big event was fun and that i got to chat with the women in the MAC store which i see whenever I go in. Everyone else was a bit much and I were built with a hard time travelling. Plus my anxiety didn't help much鈥?however the free alcohol did! I missed out on taking a look at several products, and so i will hit my local Macy's when the collection hits stores on February 9.

[url=http://www.absorblearning.com/chemistry/article.php]sexy dress[/url]
[url=http://www.shinesunglass.com/]Oakley Sunglasses UK[/url]
[url=http://www.picknewera.com/]Cheap Snapback Hats[/url]