Friday, January 26, 2007

43. Хайртай гэж хэлэх ЯАГААД хэцүү байдаг юм бол оо?

Энэ үг яагаад амнаас гарахдаа нэг зүйлээр таглуулаад, бөглөрөөд байдаг юм бол оо гэж нэлээд бодож үзлээ.
Учир нь с
үүлийн 4 сарын хугацаанд миний ээж ажлын болон хувийн шугамаар хотод нэлээн хэд ирээд амжив. Ингэж ирэх бүрийд би ээжийгээ саначихсан, тэгээд бас ээждээ эрхэлмээр, зүгээр л яриаг нь сонсхоор сайхан сэтгэлд нэг л дулаахан байхыг нь мэдэрдэг байлаа. Энэ боломжийг ашиглан ЭЭЖЭЭ БИ ТАНЬДАА ХАЙРТАЙ ШҮҮ гэж хэлмээр байсан ч нэг л болж өгдөггүй, хэлж чаддаггүй байлаа.

Саяхан нэг ангийнхаа охинтой ярилцаж байгаад энэ сэдвээр яриа
өрнүүлсэнд тэр ч бас өөрт нь ийм зүйл тохиолддог байсан тухайгаа яриад эхэндээ хэлэхэд хэцүү байсан, одоо үргэлж ээждээ инэж хэлдэг болсон. Тэгэхэд нь би надад энэ үгийг хэлсний дараа ээж маань бүр яваад өгчих гэж байгаа юм шиг хэцүү, нэг муу юмыг зөгнөөд байгаа юм шиг санагдаад байдаг юм гэвэл үгүй дээ огт тийм биш энэ үгийг байнга хэлж байх хэрэгтэй сайхан үг, хүмүүс хайраар дутаж амьдараг болохоор бие биенээсээ үргэлж хайрыг хүсч байдаг юм гэж хэллээ. Тэгэхэд энэ зүйл ганцхан надад тохиолддог байсан биш болохыг ойлголоо.

Ер нь би хамгийн анх энэ зун
өөрийн төрсөн өдрөөрөө утсаар хүчлэн байж тэр үгийг хэллээ. Хүчлэн байж хэлсэн болохоор амжилтанд хүрсэнгүй. Яриан дунд хавчигдаад бараг анзаарагдалгүй өнгөрсөн бололтой. Харин энэ бүтэн сайнд мөн утсаар ЭЭЖЭЭ ХҮҮ НЬ ТАНЬДАА ХАЙРТАЙ ШҮҮ гэж хэлээ. Сэтгэл гаргаж хэлсэн болохоор ээжид хүрсэн бололтой. Түүний дараа дотроос нэг юм гараад явах шиг л сайхан, амгалан, сэтгэл дүүрэн болж байлаа. Намайг төрүүлж өсгөсөн эхийнхээ багахан ч гэсэн ачийг хариулж байгаа юм шиг бахархалтай.
Энэ ХАЙРТАЙ гэдэг
үг миний дотороос ундран гарч байдаг, уулзах болгондоо хэлдэг, унтах болгондоо санадаг үг байх ёстойг ухаарлаа.

Та ээждээ хайртай гэж хэлж байсан уу? хайртай гэж хэлдэг
үү?
Би Таныг ч гэсэн оройтсон хойно нь б
үү харамсаасай гэж би хүсч байна.

Х
үүгээ гэсэн сэтгэлээр ээж минь
Алсын нутагтаа суугаад
Санчигныхаа
үсийг бууралттал
Саравчлан харуулдаж байгаа даа

1 comment:

Anonymous said...

Би ч гэсэн ээж аав 2 тоо маш их хайртай гэхдээ хэзээ ч үүнийгээ хэлж байгаагүй. Би хичнээн хэлэхийг хүссэн ч амнаас ёстой гардаггүй. Энэ үгийг хэлэх маш хэцүү. Гэхдээ ээж аав хоёр минь намайг тэр хоёрт ямар их хайртайг сэтгэл зүрхээрээ мэдэрдэг байхаа гэж би боддог. Энэ дэлхий дээр ээж ааваас минь өөр амьд бурхан байхгүй шүү дээ.