Friday, February 2, 2007

Би их нарийн хүн!

Нарийн хүн гэхээр л мөнгө үрдэггүй, голоо цохьдог, харамч гэж ойлгож болохгүй. Харин мөнгийг зөв зүйлд зарж чаддаггүй хүн гэж би ойлгодог.

Би сүүлийн нэг сарын хугацаан дахь (2006.12.19-2007.01.18) өөрийн төсвийг тооцож үзлээ. Төсвийн бүрдэл нь өөрийн цалин, дээр нь эцэг эх, эгчээсээ авсан багахан хэсгээс бүрдэж байна. Энд 167990 төгрөгийн тухай яригдаж байгаа бөгөөд одоо миний гар дээр нэг ч төгрөг алга (0 заасан). Таны хувьд энэ мөнгө бага мэт санагдаж магадгүй ч ганц бие, дээр нь оюутан надад их л байх учиртай тоо. Тэгэхээр юунд үрэгдсэн болохыг харцгаая.



(дээр нь дарвал томорно!)

Бас энэ сард шинэ жилийн баярууд багтаж байгаа. Гэхдээ би тэгэж хөөрч үрж, цацсанаа санахгүй байна. 3 томоохон баярт оролцсоноо бодоод, нэмээд нэмээд зардал маань 23700 болж байсан.

Мэдээж мөнгө урсгаж, үрэгдүүлж байгаа бүхэн мэдээж чухал зүйл. Жишээ нь Payment багананд байх 20000 төгрөг дүүгийн төрсөн өдөр, 3650 төгрөг нь гэртээ хоол хүнс, саван бок, 00 цаас гэх зэрэг зүйл авахад голдуу зарцуулагдсан байна (Хамгийн зөв зарцуулалт).

Тооцсоор байтал 38840 төгрөг хаашаа орсоныг нь мэдэхгүй л алга болгочихож. Бүр түрүйвчгүй болохоор мөнгө алга болоод байгаа юм байлгүй гэж бодоод авлаа. Одоо гайгүй байхаа. Оо тийм нэг хүнд 15000 төгрөг зээлсэн байна. Түүнийг юу гэж тэмдэглэхээ мэдэхгүй орхиж байсан юм. Тэгэхээр 38840-15000=23840 (миний хувьд асуултын тэмдэгтэй хэвээрээ). Хулгайд алдаж, хаяж, гээгдүүлээгүй нь үнэн болохоор энэ хэсэн онцыг шаардлагагүй зүйлд үрэгдсэн байх нь.

Энэ бүхний эцэст өөртөө бүлтийлгэх юу ч үгүй байгаа нь л сонин. Энэ л миний нарийн хүн гэдгийг харуулаад байгаа юм.

Үрсэн мөнгөндөө санаа зовсондоо биш зөв, өөрийн хүсч байгаа зүйлдээ зарцуулж чадаагүй байтал мөнгөгүй болж байгаадаа дундуур байна.

Ингэж данс хөтөлснөөр би юунд мөнгөө илүү үр дүнгүй үрж байгаа, миний орлогыг юу юу бүрдүүлж байгаа гэдгээ мэдэж авлаа.

Бусад хүмүүс мөнгийг хэрхэн олох вэ гэдэг дээр нэлээд санаа зовж явдаг. Харин би хэрхэн зөв үрэх вэ гэдэг дээр санаагаа зовоож, суралцах хэрэгтэй юм байна гэдгээ мэдлээ. Тэгэхээр дараа сараас өөрийн хэрэгтэй зүйлээсээ эхлэн худалдан авалт хийж эхлье! Яагаад гэвэл орлого маань хязгаартай тул дуусч л таарна, түүнээс өмнө ингэе.

Танд л гэж хэлэхэд их хүч гаргахгүйгээр орлогоо нэмэгдүүлэх (зардлаа багасгах) арга энэ юм байна шүү. Өдөр бүрээр тооцоод үзээрэй гэж зөвлөе. Сараар, долоо хоногоор тооцох юм бол сүүлд нь хэдний өдөр юунд үрсэн нь мэдэгдэхээ байчихна шүү.

Энэ бүхнийг бичиж төвөг удахын учир нь таныг мөнгөө үрэхгүй дараад бай гэсэндээ биш, шаардлага багатай зүйлдээ бага мөнгө зарцуулхад чинь л туслах гэсэн юм.

Хамтдаа суралцая!

4 comments:

Anonymous said...

MGLchuud heregjyylmeer zyil gej boddodg. Yapond yamarch ger byliin ezegtei nar sanhyygiin tootsoogoo hotsoldog. Ooroor helbel odort heden togrognii zarlaga garsan. Ene sard nohor hediig unaa, hoolond heregleh yaval mongo hemneh bolojtoi geed l bainga tootsoo hotoldog yum bilee.

Tsatsral said...

He he, bi geriin ezegtei yum gesendee geriinhee zarlagiig temdeglej yavdag yum. Mungu dutna ch gej baidaggui yumaa, harin chiniiheer other buyu miniiheer busad gesen hesegt n l barag hunsend zartsuulsan hemjeenii mungu garch ireed baidag yum, ter n duu nartaa ugsun karmaanii mungu, hunii tursun udur, huugiin maani shanalgaj avsan beleg geh met.

gegeen said...

hehe nariin hunii talaar tun oor ontsgoos harj chadjee

abcd said...

hehe,ene yun huurhun post ve? mair ih taalagdav :).

Бусад хүмүүс мөнгийг хэрхэн олох вэ гэдэг дээр нэлээд санаа зовж явдаг. Харин би хэрхэн зөв үрэх вэ гэдэг дээр санаагаа зовоож, суралцах хэрэгтэй юм байна гэдгээ мэдлээ.

эврика гэж хэлмээр санаа болсон байна шд.

Хэрхэн зөв үрэх вэ гэдэг талаар бодох хэрэгтэй гэж огт санаж байгаагүйн байна,лаг таалагдав :)