Tuesday, February 6, 2007

Би "ө", "ү" vсгийг "e", "v" vсгээр солихоос бvр залхчихлаа

Зарим хүмүүс надад гомдол мэдүүлж байлаа л даа.

- "Чиний блогний чинь ө, ү үсэг гарахгүй байна" энэ тэр гээд байхаар нь би нээх тоохгүй,
- "Харин чиний компьютер чинь unicode-гүй болохоороо танихгүй байгаа юм биш үү" гэх маягийн юм яриад, томроод байсан чинь үнэн учир нь блогт маань байгаа бололтой. Бөөн дөрвөлжин юм байна. Тэгэхээр нь жаал туршилт хийв.

Тэр үсэг гарахгүй байгаа хүүхдийн PC дээр очоод, нэг браузер нээлгэж авдаад өөрийн блогруугаа оруулаад нэлээн хэдэн цаг refresh хийж зогслоо.

Templete табын HTML дотор хамаг юмыг нь өөрчлөн, арга ядахдаа Arial гэдэг бичгийг бүхий л фонт хэрэглэж байгаа газар
бүгдэн дээр нь хуулж үзлээ. Болчмоор л санагдаад байхын, болдгүй ээ.

Хэдэн постоо онгичиж онгичиж, мэдэх чадах хүнээс нь асуун байж Arial фонттой үед үсэг зүгээр гарч байгааг нь мэдэв. Харин нөгөө толгойн текст, хажуугийн менюд байх templete-н бичээсүүд маань болохгүй бүр ч илүү зовоочлоо.

Уг нь би зүгээр л виндоузын стандарт фонтын драйвар крилликээр л бичиж байгаа юмсан.
Хүмүүс зөвлөхөөр нь постынхоо бичлэгийг хуулж аваад UniCode-руу хөрвүүлээд буцааж хуулж бас үзсэн.

Болохгүй болохоор нь муухай чигээр нь хаяж чадсангүй "e","v" үсгээр солиод хаялаа. Залхуутай, бас тэнэг ажил байсан.


Танд ийм асуудал гарч байсан уу?
Та ер нь энэ үсгүүдийг яаж бичдэг юм бэ?
Энэ блогспотын CSS тохируулдаг хэсэг гэж байдаг юм болов уу, эсвэл миний оролдоод байсан тэр л HTML ээс өөр юм байдаггүй юм уу?
Эсвэл заавал templete-ээ солих хэрэгтэй юм?
Ер нь яах юм бэ, бүр мэдэхээ байчлаа.

3 comments:

Балжка said...

Уг нь би зөв л засвалраж байсан байхын. Гэтэл фонтны жагсаалтын хамгийн урд байгаа фонт Arial-г Trebuchet MS',Verdana, Sans-serif гэх фонтууд дээрлэхээд байсан бололтой.
Бусдыг нь авч хаяаад ганцхан Arial үлдээчихсэн чинь болоод явчихлаа.
Хачин юм.

Anonymous said...

балжкаа би чамайг CSS ээ тохируул гэж хэлсэн шүү дээ хөгшөөн

Балжка said...

Harin tiim l dee.
Blogspot-d CSS-ee zasvar hiideg heseg ni haanaa bdag yum be?
Bi HTML code-d l zasvar hiisen l dee.